Ц.Нямдорж : балиар муухай энергитэй өвгөн

Төрөөс төрсөн тэрбумтан Ц.Нямдорж буюу 500 сая төгрөгийн үнэтэй амбаар

Саяхан зурагт үзэж суулаа. Ц.Нямдорж сайд Лексус-570 машинтайгаа урсгал сөрж гээл гарав.



Мань мэт нь халтуур хийж хэдэн цаас олох санаатай утаанд бөглөрч хэвтэхэд шүүдээ.

Тэгээд бодов. Жаал сайт ухав. Монголчууд бид үнэхээр тэнэг улсууд юм. Жишээ нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн орлого 2017 онд өмнөх жилээсээ зургаа дахин огцом өссөнийг бид анзаараагүй өнгөрсөн байхийн. Орох оронгүй, түрээсийн байр хэсэж явдаг гэсэн сайд маань өнгөрсөн жил 2.6 тэрбум төгрөгийн орлого олсон байхийн. Түүгээр ч барахгүй 150 сая төгрөгийн үнэтэй 2 орон сууц эзэмшдэг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байхийн. Юун нөгөө түрээсийн Ц.Нямдорж байранд амьдардаг, гэртээ зурагтгүй энтэр вэ. Сонгуульд нам нь ялснаас хойш огцом баяжиж тэнэгтдэг байншд.



"Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж байхдаа "зүгээр л нэг амбаар" гэж шаасан 500 саяын тансаг зэрэглэлийн залгаа хаусаа нуун дарагдуулсан бололтой. Өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт тансаг хауснууд гэж огт алга. Нэвтрүүлэгт оролцохдоо Нямдорж пяхлуу энэ байшингаа хүүхдүүдийнх нь гэж хэлсэн. Өөрийн хүү азтай бацаан Н.Анхбаярын ХОМ-д тансаг хаусуудаа мэдүүлсэн гэж байв.


Анхбаяр гээд хүү нь Гадаад яаманд ажилладаг сард нэг удаа заавал гадаад явдаг мундаг ажилтай. Тэгсэн ч гэсэн Цэндийн Нямдорж оюутан байхаасаа төрд ажилласан мангар бацаанд 500 саяар байшин бариулах мөнгө хаа байхав дээ. Тэгээд 500 саяын үнэтэй залгаа хоёр байшин бариулсан гэхээр тэр тэрбум төгрөгийг хаанаас цусалсан байхуу. Олигарх гээл Ц.Нямдорж ац хуруугаа чичлээд байдаг өөрөө жинхэнэ олигарх бээшд.